Dark Light
Эдийн засаг | 2026-10-27

МОНГОЛ, БЕЛАРУСЬ УЛСЫН ТӨВ БАНКУУД ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД БҮХ ТАЛЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Бүгд Найрамдах Беларусь Улсын Үндэсний банк (Төв банк) болон Монголбанк (Монгол Улсын Төв банк) санхүүгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, хоёр талын худалдааны эргэлтийг гурав дахин нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээ. Энэ тухай Минск хотноо болсон уулзалтын үеэр Беларусийн Үндэсний банкны Удирдах зөвлөлийн даргын нэгдүгээр орлогч Александр Егоров болон Монголбанкны Ерөнхийлөгч Санжаагийн Наранцогт нар тэмдэглэсэн байна.

Александр Егоров энэхүү уулзалт нь хоёр орны Ерөнхийлөгч нарын хэлэлцээний дараа болж байгааг онцолж, Гадаад хэргийн сайд нарын гарын үсэг зурсан хамтын ажиллагааны замын зураглалыг хэрэгжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. «Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс хоёр орны худалдааны эргэлтийг одоогийн түвшнээс гурав дахин нэмэгдүүлэх томоохон зорилт дэвшүүлснийг бид өнөөдөр сонслоо. Энэхүү тавьсан зорилтод хүрэхийн тулд бид Төв банкны зүгээс бүхий л хүчин чармайлтаа дайчлан ажиллах болно» гэж тэрбээр хэллээ. 

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт санхүүгийн салбарын хамтын ажиллагаа нь эдийн засгийн энэхүү том зорилтод хүрэхэд гол тулгуур, дэмжлэг болно гэдгийг дурдав. Тэрбээр хамтын ажиллагааны ирээдүйтэй чиглэлүүдийн нэгээр Монголын хөдөө аж ахуйн салбарт Беларусийн техник, технологийг нэвтрүүлэх явдлыг нэрлэсэн юм. «Өнөөдөр Ерөнхийлөгч А.Лукашенко хөдөө аж ахуйн цогцолборын салбарт хамтран ажиллах асар их боломж байгааг онцлон тэмдэглэсэн. Манай аграрийн салбарт танай хөдөө аж ахуйн техникийг үргэлжлүүлэн ашиглах маш сайн ирээдүй харагдаж байна» гэлээ. 

Түүний хэлснээр, Монголын тал эдийн засгийн хэлхээ холбоог өргөжүүлэх байр суурийг бүрэн дэмжиж байгаа бөгөөд худалдааны эргэлтийг гурав дахин өсгөх зорилтыг бүрэн биелэх боломжтой гэж үзэж байна. 

Мөн тэрбээр хоёр улсын санхүүгийн түншлэлийг бэхжүүлэхэд Төв банк хоорондын шууд харилцаа ямар ач холбогдолтойг тэмдэглээд: «Хоёр орны Ерөнхийлөгч нар санхүүгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал хэрэгсэл болох банк хоорондын харилцан ажиллагаанд онцгой анхаарал хандуулсан. Бид Төв банкуудын шугамаар үр дүнтэй хамтран ажиллахын тулд боломжтой бүхнийг хийх болно» хэмээн яриагаа өндөрлүүлэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10