Dark Light
Эдийн засаг | 2026-10-30

«МОНГОЛЫН ӨДРҮҮД» (МОНГОЛИЯ КҮНДӨРҮ) ИРЭХ САРД БИШКЕК ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | Press Service of the Ministry of Foreign Affairs of Kyrgyzstan

Түүнчлэн Кыргызстаны бэлэн хувцас үйлдвэрлэгчид монголын  түүхий эд бэлтгэгчдтэй хамтран ажиллана гэлээ.

Монгол, Кыргызстан улсууд ЕАЭБ-ын хэлэлцээрийн хүрээнд худалдаагаа өргөжүүлэх боломжуудыг хэлэлцсэн байна.

Монгол Улс болон Кыргызстан улсууд хоёр талын худалдааг өргөжүүлэх, аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, мөн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжуудын талаар санал солилцлоо. Энэхүү уулзалт нь Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭБ) хоорондын Худалдааны түр хэлэлцээр хүчин төгөлдөр болсонтой холбоотойгоор өрнөж байгаагаараа онцлог юм. 

Кыргызстан улсын Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр, Кыргызстан улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Айбек Молдогазиев болон Монгол Улсын Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Ядамсүрэнгийн Эрдэнэсайхан нар уулзаж, дээрх асуудлуудыг хэлэлцсэн байна. Уулзалтаар хоёр орны бизнес эрхлэгчдийн хооронд шууд харилцаа тогтоох, аж үйлдвэрийн хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх хэтийн төлөвийг ярилцжээ.

Талууд өнгөрсөн 2026 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн Монгол Улс болон ЕАЭБ хоорондын Худалдааны түр хэлэлцээрээс үүдэлтэй шинэ боломжуудад онцгой анхаарал хандуулсан байна. Энэ хүрээнд тарифийн хөнгөлөлт, бүтээгдэхүүний баталгаажуулалтад тавигдах шаардлага, гарал үүслийн дүрэм болон гаалийн журмын талаар бизнес эрхлэгчдэд мэдээлэл хүргэх нь чухал байгааг тэмдэглэв. 

Мөн хөнгөн болон хүнсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах салбар дахь хамтын ажиллагааны асуудлыг хөндлөө. Тодруулбал, Кыргызстаны бэлэн хувцас үйлдвэрлэгчид болон Монголын ноос, ноолуур, нэхмэлийн түүхий эд бэлтгэгчдийн хооронд хамтран ажиллах боломжуудыг судалсан байна. 

Үүнээс гадна ирэх 11 дүгээр сарын 20-ноос 25-ны өдрүүдэд Бишкек хотноо зохион байгуулагдахаар төлөвлөгдөж буй «Монголын өдрүүд – Бишкек 2026» (Монголия күндөрү – Бишкек 2026) арга хэмжээний бэлтгэл ажлын талаар ярилцжээ. Уг арга хэмжээний хөтөлбөрт бизнес форум, монгол бүтээгдэхүүний үзэсгэлэн болон хоёр талын бизнес уулзалтууд багтаж байгаа юм байна. 

Уулзалтын төгсгөлд талууд Монгол, Кыргызстаны бизнес эрхлэгчид болон холбогдох байгууллагуудын түншлэлийг улам бүр гүнзгийрүүлж, хамтарсан санаачилгуудыг идэвхтэй хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08