Dark Light
Нийгэм | 2020-02-18

ТӨВ АЙМГИЙН ЗУУМОД СУМАНД ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛИЛТ ХИЙЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

            Аймгийн Засаг даргын захирамжаар гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт энэ сарын 3-наас 5-ны өдрүүдэд Төв аймгийн Зуунмод, Эрдэнэ сумдад болж өндөрлөлөө. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь Онцгой байдлын ерөнхий газраас орон нутагт зохион байгуулж буй цогц сургалт юм.

             Сургуулилтын хүрээнд Төв аймгийн хэмжээнд онц байдал зарлаж бэлтгэл зохион байгуулалтыг хангаж ажиллахыг онцгой байдлын комисс, анги нэгтгэлд үүрэг чиглэл өгч ажилсан байна. Энэ үеэр газар хөдлөлт, хүн, малын гоц халдварт өвчин, цасан болон шороон шуурга, зудын үед хэрхэн ажиллах бэлтгэл зохион байгуулалтыг хангах, Зуунмод сумын хэмжээнд нүүн шилжүүлэх, Эрдэнэ сумын хүрээнд нүүлгэн шилжүүлэх ажиллагаа тус тус зохион байгуулагджээ.

            Аливаа гамшгийн үед тухайн орон нутгийн иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг мэргэжлийн хүмүүс энэ үер онцолж байлаа. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийн бэлтгэл ажлын хүрээнд гамшгаас хамгаалах ерөнхий болон тусгай зориулалттай мэргэжлийн ангийн 463 орон тооны бус томилгоот бүрэлдэхүүн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нэгдсэн зохион байгуулалтанд орж ажилсан байна.

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14