Dark Light
Нийгэм | 2020-02-18

Д. ОДБАЯР ГЭЖ ХЭН БЭ?

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

БНСУ- руу Korean Air-ийн нислэгээр зорчиж явахдаа ёс бус үйлдэл гаргаж онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлсэн ҮХЦ-ийн дарга Д. Одбаяр нь 52 настай, 1987 онд Москва хотын Залуучуудын дээд сургууль, 1997 онд Энэтхэгийн эрх зүйн Үндэсний их сургуулийг тус тус төгссөн, эрх зүйч мэргэжилтэй.

1987-1989 онд Дорнод аймгийн Пионерын зөвлөл, ХЗЭ-ийн хороонд зааварлагч, зохион байгуулагч,

1990-1991 онд МХЗЭ-ийн Гүйцэтгэх хороонд Тэргүүлэгч гишүүн,

1991-1992 онд Монголын залуучуудын холбоонд Хяналтын зөвлөлийн дарга,
1997-1998 онд Хууль зүйн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, Олон улсын эрх зүйн тасгийн ахлагч,
1998-2000 онд Хууль зүйн яаманд Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга,
2000-2004 онд Дорнод аймгийн Засаг даргаар тус тус ажиллажээ.
Улмаар 2004-2008, 2008-2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 2006-2007 онд Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2004-2006, 2010-2012 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажилласан байна.
2013-2016 онд  “Альтернатив энерги” ХХК-д зөвлөх

2016 онд ҮХЦ-ийн гишүүн

2017 оноос  ҮХЦ-ийн дарга албан тушаалаар ажиллаж байна.

Д.ОДБАЯРЫН ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ 2018 ОНЫ БАЙДЛААР:

  • ӨӨРИЙН ОРЛОГО- 47 САЯ ₮
  • ГЭР БҮЛИЙН ОРЛОГО - 39 САЯ  ₮
  • ОРОН СУУЦ - 3 ОРОН СУУЦТАЙ. 320 САЯ ₮
  • ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ - 50 САЯ ₮
  • ХАДГАЛАМЖ – 41 САЯ ₮
  • АВЛАГА- 188 САЯ ₮
  • КОМПАНИ – “РЕМИКОН” ХХК-д 63% -ийг эзэмшдэг байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14