Dark Light
Нийгэм | 2020-02-18

УЛААНБААТАРТ -9 ГРАДУС ХҮЙТЭН

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

2019 оны 12 дугаар сарын 10-ны 20 цагаа­с 12 дугаар сарын 11-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 24-29 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 21-26 градус, бусад нутгаар 14-19 градус, өдөртөө Дархадын хотгороор 16-21 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 8-13 градус, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн өмнөд хэсгээр, өдөртөө нутгийн  зарим газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар 22-27 градус, бусад нутгаар 19-24 градус, өдөртөө бүх нутгаар 8-13 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч Өмнөговийн нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө хүйтэрч Яармаг-Сонгины орчмоор 27-29 градус, бусад хэсгээр 21-23 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

2019 оны 12 дугаар сарын 12-ноос 12 дугаар сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

12-р сарын 12-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи 12-нд говь, тал, хээрийн нутгаар, 14-нд Алтайн салбар уулсаар, 15-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Дархадын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14