Dark Light
Нийгэм | 2020-03-19

Халуурсан болон амны хаалтгүй иргэдэд галт тэргээр үйлчлэхгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Орон нутгийн бүх чиглэлд гал тэргээр зорчигчдын халууныг хоёр цаг тутамд шалгаж байна. Зам тээврийн хөгжлийн яамны мэдээлснээр УБТЗ ХНН-ийн Төв эмнэлгийн эмч нар орон нутгийн бүх чиглэлийн галт тэргэнд ажиллаж байгаа аж. Зорчигчдыг Улаанбаатар төв вокзалд галт тэрэг тосох, тандалт хийх эрүүл мэндийн баг нарийвчилсан хуваарийн дагуу ажиллаж байгаа юм байна.

Галт тэргээр халуурсан болон амны хаалтгүй зорчигчийг тээвэрлэхгүй байх шаардлага тавьж, аялалд явж буй зорчигчийн вагоныг ариутгалын тусгай бодисоор ариутгаж, цэвэрлэгээг гурван цаг тутамд хийж байгаа аж. Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд нийслэлээс орон нутгийн чиглэлд аялах зорчигч тээврийн галт тэргийг замд гарахаас өмнө мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийн дагуу ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж байгаа юм байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07