Dark Light
Нийгэм | 2020-04-12

ТЦА: Сэрэмжлүүлэг

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд  гал түймрийн дуудлага 7, үүнээс обьектын гал түймрийн 2,  шар өвс шатаахдаа гал алдсан гэх дуудлага#5, ЧД-ийн 19-р хороо 30-р гудамж Дээд салхитад шар өвс шатааж байгаад гал алдаж 3 га газар шатсан байна.

Энэ мэт иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс шатаасны улмаас өөрийн болон бусдын эд хөрөнгөд хохирол учруулах, цаашлаад ногоон бүс галд өртөх эрсдэлийг дагуулж байгаа юм.   

Иймд хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, иргэд гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай байна.

Нийслэлийн ногоон бүсэд авто тээврийн хэрэгсэл нэвтэрч болох газруудад нийслэлийн Засаг даргын 2020.04.08-ны өдрийн А/487 дугаартай захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор нийт 4 чиглэлд хөдөлгөөнт эргүүлийн автомашинтай алба хаагчдыг ажиллуулж, ногонн бүсэд зорчихгүй байх анхааруулга, сэрэмжлүүлгийг иргэд өгч, автомашинтай болон явганаар зорчих хөдөлгөөнийг хязгаарлан ажиллаж байна.

Тээврийн Цагдаагийн алба


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00