Dark Light
Нийгэм | 2022-03-14

Барилга, хот байгуулалтын сайдын шуурхай хуралдаан боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаан 2022.03.14-ний өдөр боллоо. Шуурхай хуралдааны эхэнд яам, харьяа байгууллагууд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил болон ирэх өдрүүдэд хэрэгжүүлэх ажлын талаарх мэдээллээ танилцууллаа. Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар танилцуулга мэдээллийн хүрээнд газруудаас нэмэлт мэдээлэл болон санал хүсэлт сонсож, холбогдох үүрэг даалгаваруудыг өглөө.

      Үүнд орон нутагт баригдаж байгаа барилгын чанарт онцгой анхаарах, газар хөдлөлт, гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлд Барилгын хөгжлийн төв анхаарч ажиллах, 2022 оны худалдан авах ажлыг түргэтгэх, барилгын материалын ханган нийлүүлтийг нэмэгдүүлэх чиглэлд зохицуулалт хийх, Газрын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барихад эцэслэн бэлтгэх, энэ сарын 28-нд болох Нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөний бэлтгэл ажлыг хангах хүрээнд холбогдох чиглэлүүдийг өгч үүрэгжүүлэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10