Dark Light
Нийгэм | 2024-02-05

Балин адислагын хурал

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хүрээ хийдүүд гарах жилээ угтан бүх балин тахилаа шинээр бүтээн шүтээн бурхандаа өргөдөг заншилтай бөгөөд сарын өмнөөс эхлэн лам, ядам, чойжингуудын тус тусын тахил балинг Цагаан човомбо хэмээн алдаршсан Их хүрээний Дэнзэн ламын боловсруулсан “Тунгалаг толь” хэмээх номын дагуу урладаг ажээ. 

Энэ өдөр үдээс хойш лам нар суудал жигдлэн суугаад Өндөр гэгээн Занабазарын гаргасан Их хүрээний дэг ёсны уламжлалаар балин адислахын уншлага бясалгал болон “Пунцог гүсүм” хэмээх богдын төрөл үесийн залбирал тэргүүтэй номыг  хурдаг.

Эх сурвалж: Гандантэгчэнлин Хийд


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19