Dark Light
Нийгэм | 2024-04-04

Үхэр: Эрсдэлтэй алхам хийх хэрэггүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны 4-р сарын 5-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Өнөөдөр та амьдрал бодсон шиг тань хялбар биш гэдгийг ойлгох болно. Таны сэдсэн бүхэн бүтэлгүйтэлтэй тулгарч итгэл найдвараа алдаж эхэлнэ. Үүссэн асуудал бүрд сөхрөөд байвал та өндийхөд бэрх болно гэдгийг танд сануулж байна. Сэтгэл санаагаа тайван байлга таны амьдралд нөлөөлж болохуйц нэгэнтэй уулзаж дотоод ертөнцөө дэлгэ. Тайвшралыг олж чадна гэдэгт итгэлтэй байгаарай. 

Үхэр: Эрсдэлтэй алхам хийх хэрэггүй. Хэт идэвх зүтгэл гаргахгүйгээр энгийн амарч өдрийг өнгөрүүл. Таагүй асуудалд хүргэж болзошгүй тийм шийдвэрийг бүү хий. Зарим хүний хатуу үгийг сонсоогүй мэт чихнийхээ хажуугаар өнгөрүүл. Таны бодол санаа үг үйлдэл зөрөлдөх тул хайртай хүнтэйгээ маргах бололтой. Өнөөгийн бодит байдлыг зөв үнэлж, зарим зүйлийг хүлээн зөвшөөрч чадвал энэ асуудлыг шийдвэрлэхэд илүү хялбар байх болно. 

Ихэр: Өөрийн үзэл бодлоо хамгаалах хэрэгтэй. Хэт тайван дөлгөөн байвал таныг элэг барих байдлаар шийдвэрүүд гарч мэднэ. Шинэ танилтай болох магадлал их. Амралтаараа аялал зугаалгаар явах бол бэлтгэлтэй байгаарай. Өнөөдөр харанхуйд ганцаараа байх болон хүнгүй газраар явах зэргээс татгалзахыг од эрхэс зөвлөж байна. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал эерэг энергийг танд өгнө. 

Мэлхий: Аливаа харилцаандаа болгоомжтой хандах, хамтрагч болон гаднын түншүүдийн үзэл бодолд хэт автах хэрэггүй. Эрсдэл бүхий үйлдлээс сэргийлэх хэрэгтэй. Таны хамгийн чухал зүйл болох хамтрагчаа зөв сонгох явдал гэдгийг та мэднэ. Хэн нэгнийг хийж бүтээснээр нь, гаргасан амжилтаар нь дүгнээрэй. Хувийн амьдралдаа ямар нэг томоохон алдаа гаргахаас болгоомжил. 

Арслан: Таны ажил тогтож суугаад хийх биш хөөцөлдлөгөө ихтэй байгаа тул өдөржин гадуур ажилтай гүйнэ. Ачаалал ихтэй, алийг нь эхэнд нь амжуулах вэ гэдэг дээр хүртэл толгойгоо ажиллуулах шаардлага тулгарна. Зарим нэг хүмүүсийн хувьд эхлүүлсэн ажилдаа сэтгэл ханамжтай үр дүнг нь хүлээж амарч суух үе ирнэ. Ямар нэгэн асуудал тулгарахад гарах гарц амархан олж чадна. Энд таны ойрын хүн чухал нөлөө үзүүлнэ. 

Охин: Эрчүүдийн хувьд ажил хэргийн тал дээр тун таатай. Тэд ямар нэгэн ашигтай ажлын санал хүлээж авах эсвэл хэн нэгнээс маш ашигтай бизнесийн санаа олж авна. Тэд бүхий л зүйлээ сайтар төлөвлөж хийдгийн учир амжилт олохтой салшгүй холбоотой юм. Арга барилаа өөрчлөх, шинээр сэтгэх, бүхий л талаас дүгнэн шинжилж чадвал амжилт саадгүй ирнэ. 

Жинлүүр: Холоос мэдээ дуулах, дотнын хүний зөвлөгөөг авах, тусламж дэмжлэг хүртэх зэрэг олон үйл явдлууд таныг тойрохгүй. Амьдралын эрч хүч тань нэмэгдэж ойр дотнын хүмүүстээ эерэг, таатай сэтгэгдэл төрүүлж чадна. Үр хүүхэдтэйгээ зөрөлдөх явдал гарсан ч тэдэнд ширүүлэх хэрэггүй. Ая эвийг нь тааруулж байгаад эелдгээр ухааруулах нь таны үүрэг юм шүү. Тэд танаас илүү ихийг хүсэх болно. 

Хилэнц: Та өөрийн зохисгүй зангаасаа болж ажил дээрээ таагүй нөхцөл байдлыг үүсгэнэ. Дарга болон хамтрагчидтайгаа ширүүхэн сөргөлдөөнд орох болно. Энэ нь танд нэлээд хүнд тусч олон хүнийг хэн нь хэн бэ гэдгийг мэдэх болно. Амжилтын төлөө тэмүүлэх олон хүний хүсэл эцэстээ шаралхсан, барьцсан, нэг нэгнээ давах гэсэн увайгүй үйлдлүүдийг нь ил гаргана. Гэр бүл тань танд тайван байдлыг бэлэглэнэ. 

Нум: Азтай өдөр. Шийдвэрлэж чадаагүй зарим нэг ажлаа оновчтой зөв зохицуулж чадна. Таны амжилт хамтран ажилладаг хүмүүстэй салшгүй холбоотой тул бүхий л цаг хугацаанд тэдэнд урам зориг нэмж, нэгдмэл байгаарай. Сэтгэл санааны байдал онц сайн. Хүндхэн төвөгтэй ажил хийсэн ч ард нь амархан гарах итгэлтэй байна. Хувийн амьдралд зарим нэг өөрчлөлтүүд гарч болзошгүй.

Матар: Та өнөөдөр нэлээд олон ажил дээр сэтгэл хоёрдох болно. Бүх хийж гүйцэтгэх ажлаа нэгд нэгэнгүй сайтар нягтал, шалга. Хамтрагчаа сонгохдоо ч хянуур, оновчтой, зөв шийдвэр гаргаарай. Хүсэл зорилгынхоо төлөө шууд дайран давшлах хэрэггүй. Хамгийн дотнын хүний зөвлөгөө нь танд ихээхэн тус дэм болох болно. Таны ажил амжилттай болох нь таны санхүүгийн байдалтай шууд хамааралтай тул хичээгээрэй. 

Хумх: Шинэ санаа, төлөвлөгөө тань таны өмнө санхүүгээ өсөн нэмэгдүүлэх томоохон эх үүсвэр болж чадна. Бүхий л салбарт хүчээ үзэхийг эрмэлзэнэ. Эрчүүд өөрийн авьяас чадвараа ил гаргаж бүх зүйлд чин сэтгэлээсээ хандаж, хичээл зүтгэлээ харуулснаар тодорхой үр дүнд хүрнэ. Багаар ажиллах нь хамгийн таатай байх мэдрэмжийг өнөөдөр авч чадна. 

Загас: Таны хувийн сонирхол нь албаны ажлаа урагшлуулахад саад болно. Таныг шинээр хэн нэгэнтэй танилцах сонирхолтой уулзалт хүлээж байгаа ба энэ нь ажил төрлийн харилцаанаас хальж найз нөхөрлөлийн түвшинд хүрэх магадлалтай. Худал хуурмаг, гомдоллосон хүмүүсээр эргэн тойрон тань дүүрэх болно. Та нөхцөл байдлыг сайжруулах гэж хий хичээх хэрэггүй. Энэ нь ямар ч үр дүнг авчрахгүй байх ба зөвхөн таны хүчин чадал, цаг хугацааг барсан хэрэг болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19