Dark Light
Нийгэм | 2024-04-04

Шарагчин гахай өдөр

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 26

2024.04.05 / БААСАН ГАРАГ

ХАВРЫН ДУНД УЛААГЧИН ТУУЛАЙ САРЫН

ТАВАН ШАР ШАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР

Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ

Наран ургах, шингэх: 06.22-19.28

Барилдлага: Шид

Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй

Суудал: Хий

Аргын тооллын 4 сарын 5, Сугар гараг. Билгийн тооллын 26, Чөдөр одтой, шарагчин гахай өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 6:22-19:28. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, сүм дуганыг сэргээх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19