Dark Light
Нийгэм | 2024-04-04

Дулааны цахилгаан станцын ТЭЗҮ-г хүлээн авлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдрийн байдлаар Даланзадгад хотын Дулааны цахилгаан станцын үндсэн тоноглол элэгдэж хуучирсан, хуучин технологитой, Даланзадгад хотын дулаан хангамж, бүс нутгийн цахилгаан ачааллыг хангах хүчин чадлын дутагдалд орсон байдалтай байна.

Даланзадгад хот өргөжин тэлж байгаатай холбоотойгоор хэрэглэгчдийн өсөн нэмэгдэж буй дулааны ачааллын хэрэгцээг хангах зайлшгүй шаардлага үүсээд байгаа тул шинээр 50МВт-н ДЦС барих ТЭЗҮ-г орон нутгийн төсвөөр хийлгэсэн бөгөөд Эрчим хүчний яамны шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар дэмжигдсэн билээ. 

Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийг 2020.12.03-ны өдрийн 2/3-р тогтоолоор батлагдсан “Өмнөговь аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” Дэд бүтэц 8.1.8 дахь заалт Төр хувийн хэвшлийн түншлэлээр Даланзадгад 65МВт хүчин чадалтай дулааны станц байгуулж, өргөтгөл шинэчлэлтийг хийх замаар, найдвартай эрчим хүчээр хангах нөхцөлийг бүрдүүлэх гэж бодлогын баримт бичгүүдэд тус тус тодорхойлсон. 

Шинээр баригдах 50МВт-ын дулааны цахилгаан станцын технологи нь байгаль орчны нөлөөлөл бага бөгөөд Хорт хийн хаягдлыг бууруулах технологитой, агаарын хөргөлтийн хуурай технологитой, утааг шүүх 99.9 хувийн дэвшилтэт шүүлтүүртэй зэрэг олон давуу талтай байх юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19