Dark Light
Нийгэм | 2024-04-05

Сураггүй болсон 2 иргэнийг эрэн хайж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Булган аймгийн Орхон сум, Арбулаг багийн иргэн гуравдугаар сарын 21-ний 11:00 цагийн үед малаа хариулахаар мотоциклтой гараад одоог хүртэл сураггүй байгаа тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 2024.04.04-ний 10:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах аврах салбарын алба хаагч,  эрэлч нохойн хамт, мөн цагдаагийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнуудын хамт эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Мөн Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум Хатгал тосгоны иргэн дөрөвдүгээр сарын 02-ны 21:00 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2024.04.04-ний 17:42 цагт хүлээн авч эрэн хайж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19