Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба (2024.04.04) Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийг түшиглэн зохион байгуулагдаж байгаа Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн нэгтгэл, ангийн нэгдсэн тактикийн хээрийн сургуулийн явцтай танилцлаа.
ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямбыг дагалдаж ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Г.Болор, Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал нар ажиллалаа.
Хошууч генерал С.Ганбямба нэгдсэн тактикийн хээрийн сургуулийн командын байр болоод мотобуудлага, зенит, артиллерийн буудлагын районд ажиллахын зэрэгцээ буудлага, жолоодлогыг сайн гүйцэтгэж байгаа зарим хугацаат албаны дайчдын сэтгэгдлийг сонсож, шагнаж урамшууллаа.
Энэ үеэр бригадын генерал Ч.Цогтжаргал Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл, ангийн хээрийн гаралтыг нэгтгэн зохион байгуулж байгаа нь хороо, төрөл мэргэжлийнхэн нэгнээсээ суралцах, туршлага солилцох, бэлэн байдлын үеийн гар нийлэмжтэй ажиллагааг бэхжүүлэх, алба, салбараа нэгэндээ сурталчлах таниулахад чухал ач холбогдолтойгоос гадна салбаруудын галын болон тактикийн харилцан ажиллагааг дээшлүүлж буйг онцоллоо.
ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба Хуурай замын цэргийн нэгдсэн тактикийн хээрийн сургуультай танилцсаны дараа Зэвсэгт хүчний артиллерийн анги, салбаруудын захирагч, дарга нарын цугларалтад оролцсон юм. Төгсгөлд нь тэрээр тактикийн хээрийн сургуулиар өмнөө тавьсан зорилгоо бүрэн дүүрэн биелүүлэхийг захиад, салаа, салбарын офицер, ахлагчийн гар нийлэмжтэй ажиллагааг нэмэгдүүлэхэд чухал цаг хугацаа болж буйг тодотгосон юм.
Мөн энэ үеэр дайнд оролцож, дарийн утаа үнэрлэж, цэрэг эрсээ ялалтад зоригжуулсан цорын ганц чуулга хэмээгдэх Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга Military Song & Dance Academic Ensemble ЦДБЭЧ-ын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ хээрийн сургуулийн районд урлагийн нэгдсэн тоглолтоо толилуулж, тэдний чин сэтгэлийн талархлыг хүлээсэн юм.



АДМИН







Нийгэм




