Та бүхэн цахим тоон гарын үсгийн баталгаажилтаар AUTOBOX аппликэйшнээр тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх боломжтой.
AUTOBOX аппликейшнаас тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ, мэргэшсэн жолоочийн үнэмлэхийн лавлагаа, зорчигчийн тасалбарын лавлагаа, техник хяналтын үзлэгийн дүгнэлтийн хуудас, тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах бүрэн боломжтой.
Зорчигч тээврийн тасалбар, техникийн хяналтын үзлэгийн цаг захиалах, мэргэшсэн жолоочийн шалгалтаа цахимаар өгнө.
Улс хоорондын ачаа тээврийн үйл ажиллагаа эрхлэх жолоочийн хүсэлтийг цахимаар авч, шийдвэрлэнэ.
Мөн тээврийн хэрэгслийн татвар, торгууль, авто зам ашигласны хураамж, бүртгэлийн хураамжаа төлж, жолоочийн хариуцлагын даатгалаа хүртэл цахимаар хийлгэж болно.
АДМИН







Нийгэм




