Dark Light
Нийгэм | 2024-04-05

Ховдын бүх сум шилэн кабелийн сүлжээнд холбогджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын хэмжээнд өрнүүлж буй “Цахим хөгжлийн өдөрлөг”  Ховд аймагт эхэллээ. “Цахимд хэвшье” уриатайгаар 21 аймагт үе шаттайгаар  зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ахлан ажиллаж байгаа юм. Тэрбээр өнөөдөр Ховд хотод ажиллаж байна. Салбарын дэд сайдын  хувьд ЦХХХЯ-наас бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй зорилт, бодлого, арга хэмжээний талаарх танилцуулга, мэдээллийг аймгийн ЗДТГ-ын удирдах албан тушаалтан, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын удирдлагууд, иргэд, олон нийтэд зориулан хүргэж байна. Ховд аймгийн хувьд цахимжилтын хэмжээнд  21 аймгийн хэмжээнд боломжийн түвшинд байгааг салбарын сайд тодотгосон.  

Тухайлбал, Ховд аймаг 103.296 үүрэн холбооны хэрэглэгчтэй, аймгийн 17 сум бүгдээрээ  шилэн кабелийн сүлжээнд бүрэн холбогдсон байна. Түүнчлэн  91 багийн 86 нь үүрэн холбооны сүлжээтэй болжээ. Ажлын хэсгийнхэн энэ удаад баруун бүсэд цахим өдөрлөгийг зохион байгуулна. Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн “Цахим аймаг”  бодлогын зөвлөмжийг ЦХХХЯ-наас гаргасан бөгөөд  орон нутагт хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, мэдээллийн технологийн программ хангамж үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах зорилгоор уг  өдөрлөгийг зохион байгуулж байгаа юм.  

Энэхүү арга хэмжээг ЦХХХЯ, харьяа, салбар байгууллагуудын дэмжлэгтэйгээр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 20 гаруй төрийн болон хувийн хэвшил, төрийн бус байгууллагын идэвх санаачилга, оролцоотойгоор хамтран зохион байгуулж буйгаараа онцлогтой. “Цахимд хэвшье” уриатай “Цахим хөгжлийн өдөрлөг” арга хэмжээгээр цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр олон талт, цогц арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19