Dark Light
Нийгэм | 2024-04-05

Хотын ерөнхий менежерийн шуурхай зөвлөгөөн боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 14 хоног тутам болдог шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2024.04.05/ болж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү зөвлөгөөнийг удирдан явууллаа.

Шуурхай зөвлөгөөнөөр:

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 06 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгавар болон нэгдүгээр улиралд зохион байгуулсан шуурхай зөвлөгөөний журмын хэрэгжилтийг Хяналт, үнэлгээний хэлтсийн дарга Ц.Рэгзэдмаа танилцуулж, хэрэгжилт хангалтгүй ажлуудыг анхаарч ажиллах талаар мэдээллийг өгсөн. Мөн 2024 онд хийх тохижилт бүтээн байгуулалт, авто замын нөхөөс, засвар арчлалт, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөрийг төвлөрүүлэх ажлын төлөвлөлтүүд болон явцын мэдээллийг хэлэлцэж ажлын уялдаа нөхцөлийг анхаарч ажиллах чиглэлийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү өглөө.

Хаврын бүх нийтийн их цэвэрлэгээг дүүрэг болон чиг үүргийн байгууллагууд онцгой анхаарч, ААН байгууллага, иргэд амьдрах орчноо цэвэрлэх ажлыг зохион байгуулж, хийж гүйцэтгэхийг анхаарууллаа. 

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны зарим чиг үүрэг, зөвшөөрөл олгох ажлууд Дүүргүүдэд шилжсэнтэй холбоотой зохион байгуулалтын ажлуудыг анхаарч, дараагийн шуурхай зөвлөгөөнд 2024 онд дүүргүүдэд хийх ногоон байгууламжийн ажлуудын төлөвлөлтийг танилцуулж хэлэлцүүлэхээр боллоо. Хуралдаанаар нийт 15 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өглөө. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19