Dark Light
Нийгэм | 2024-10-22

Өмнөд Солонгосын ажиллах хүчинд 60-аас дээш насныхан ихэсжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өмнөд Солонгосын ажиллах хүчний дөрвөн хүн тутмын нэг нь 60 ба түүнээс дээш насныхан байна. Ингэснээр тэдний хөдөлмөрийн зах зээлд эзэлж буй хувь 50-аас 59 насныхныг давжээ. Энэ нь тус улсын хүн ам зүйн хурдацтай хөгшрөлтийг харуулж байгаа хэрэг.

Энэ сарын эхээр дотоод хэргийн яам болон түүний харьяа байгууллагууд зарим ажилчдынхаа тэтгэврийн насыг 60-аас сунган 65 болгосны дараа тус улсын  тэтгэврийн насыг уртасгах талаар маргаан өрнөөд байна.

Солонгосын Статистикийн хорооны өнгөрсөн сарын судалгаагаар 60 болон түүнээс дээш насны ажиллах хүчний тоо түүхэн дэх хамгийн өндөр хэмжээнд буюу 6.74 саяд хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 272 мянгаар өссөн үзүүлэлт юм. 

 

Эх сурвалж: The Korea Times

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10