Dark Light
Нийгэм | 2024-10-25

Л.Энх-Амгалан: Оюутолгойд 100 хувь монгол хүн ажиллах ёстой

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүд хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 

Энэ үеэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан ажиллах хүчний бодлогын талаар байр сууриа илэрхийллээ:

- Бид цаашдаа өндөр бүтээмжтэй, өндөр үр ашигтай эдийн засгийн салбаруудаа хамгаалмаар байна. Жишээ нь Оюутолгойд 100 хувь монгол хүн ажиллах ёстой. 

Мөн хэрэгжиж буй томоохон төслүүд дээр ч 90 хувьд нь монгол хүн ажиллах ёстой. Тиймээс өндөр бүтээмжтэй өндөр цалинтай ажлууд дээр гаднынхан орж ирэх асуудлыг бид хатуу хориглох нь зүйтэй.  

Бага бүтээмж, бага цалинтай ажлыг хүмүүс сонирхохгүй үйлчилгээний газрууд ажиллах хүнгүй боллоо гэж бизнесийнхэн ярьж байна. Иймд зөв бодлого, тохируулга хийх зайлшгүй шаардлага байгаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00