Dark Light
Нийгэм | 2026-10-07

ХҮЙТЭН ШҮҮДЭР БУУХ УЛИРАЛ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
БИЛГИЙН ТООЛЛЫН 28 /2026.10.08 / ПҮРЭВ ГАРАГ
Намрын дунд улаагчин тахиа сарын Долоон улаан хөхөгчин туулай өдөр   
  • Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
  • Наран ургах, шингэх: 07.01-18.19
  • Барилдлага: Хүчин төгсөх
  • Шүтэн барилдлага: Сансар
  • суудал: Огторгуй
Аргын тооллын 10 сарын 8, Бархасбадь гараг. Билгийн тооллын 28, Бага морь одтой, хөхөгчин туулай өдөр. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хэншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Хүйтэн шүүдэр буух улирал (16ц 10м). 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10