Dark Light
Нийгэм | 2026-10-07

НУМ: БУСДАД УРАМ ЗОРИГ ӨГӨХ ӨДӨР

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2026 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Баримталдаг үзэл бодлоо эргэн харна. Зарим зүйл дээр уян хатан хандах шаардлага гарах бололтой. Олныг хамарсан үйл ажиллагаанд оролцох магадлалтай. Гадаад үзэмж болон биеэ хэрхэн авч явах талаар ойр дотнын найзаасаа зөвлөгөө тусламж аваарай. Хайр дурлалын харилцаанд бие биетэйгээ хэт илэн далангүй байх нь тийм ч тохиромжтой бус байна. 

Үхэр: Амьдралын эрч хүч, өөдрөг байдал өсөн нэмэгдэх хандлага ажиглагдана. Та өөрийн төрөлхийн мэдрэмж, хэв маягаар олонд танигдана. Та хувийн сонирхолдоо хөтлөгдөөд өөр салбар руу орж ч магад. Шинэ ажил туршиж үзэхэд тохиромжтой үе. Таны нийгмийн болон ажлын үүрэг хариуцлага давхцаж, олон асуудалд нэгэн зэрэг анхаарлаа хандуулахад хүрнэ. Санхүүгийн асуудлаа шийдэж чадвал хоббигоо ажил болгох нь зөв санаа байж болно. 

Ихэр: Өнөөдрийн од эрхсийн нөлөөгөөр хайр дурлал болон уран сэтгэмж бэхжих өдөр. Мөн хайрын асуудалд тань шийдвэр гаргахад туслах бодит чиг хандлага гарч ирэх болно. Хэрвээ хайртай хүндээ хэлэх чухал зүйл байгаа бол, ямар нэгэн шийдэлд хүрэх хэрэгтэй бол хоёулхнаа илэн далангүй ярилц. Хайр дурлалын харилцаа сайнаар урагшлах нь ирээдүйгээ тогтвортой, аюулгүй болгох шидэт алхам л гэсэн үг. 

Мэлхий: Өнөөдөр удаан хугацааны турш таныг зовоож буй асуудлаа цэгцэл. Амьдралдаа ямар зүйлийг өөрчилж, засаж сайжруулах хэрэгтэй байгаа эсэхийг тунгаан бод. Өнгөрсөн хугацаанд цуглуулсан мэдээллээ бүгдийг нь нэгтгэж ирээдүйн ерөнхий дүр зургийг гаргахыг хичээ. Өнөөдөр таны өөрийгөө бусдад харуулах боломж гарвал өөртөө итгэх итгэл нэмэгдэх бөгөөд хүмүүс танд хандахдаа таатай байх болно. Бүх зүйлд эергээр хандахыг хичээ.

Арслан: Өнөөдөр сэтгэл хөдлөл их байх бөгөөд хэт яарсан байдал гаргахгүй бай. Бүх зүйлийг урьдчилан бэлдсэн бол ажил хэргийг талаар зөвлөлдөхөд үр дүн нааштай байна. Өөрт чинь саад болох асуудалд бэлэн бай. Цагаа зөв төлөвлөснөөр юу хийх хэрэгтэйгээ мэдэх бөгөөд шаардлагагүй зүйлсэд зарцуулах хугацааг хязгаарлаж чадна. Хайр сэтгэлийн романтик хандлага нэмэгдэх учир өөрийн давуу талаа ил гарга.

Охин: Өнөөдөр уулзсан хүмүүс болон үйл явдал таныг эргэлзээтэй байдалд оруулна. Бүх зүйлийг тайван хүлээж авч өөрийгөө тайвшруул. Сурч мэдэх нь таны ажилд тус болно. Та гадаад руу боломжийн үнээр аялж болох талаар олж мэдэх бөгөөд өмнө нь очиж байгаагүй газар луу явбал илүү сонирхолтой байх болно. Таны авч чадах зүйл хязгааргүй бөгөөд таны амьдрал шинэ боломжуудаар дүүрэн байдаг гэдгийг мартах хэрэггүй. 

Жинлүүр: Ажил дээрх асуудалд илүү их анхаарлаа хандуул. Бусдын алдааг өөр дээрээ тусгаж авах нь ухаалаг зүйл биш. Удирдах албан тушаалтантайгаа санал нийлэхгүй байх тул өөрийн санааг өөртөө хадгалсан нь дээр бололтой. Тэвчээргүй хүмүүс бусдын өмнө эвгүй байдалд орох болно. Ажилдаа тэргүүлэгч байхыг хүсвэл төлөвлөгөөний дагуу ажилла. Албан тушаал ахиж эрх мэдлээ нэмэгдүүлсний дараа л та хүссэн өөрчлөлтөө хийж чадна. Тааламжтай нөхцөл байдал бүрдүүлэхийн тулд та хурц ухаантай байх хэрэгтэй. 

Хилэнц: Өнөөдөр худал хуурмаг, түрэмгий үйлдлийн золиос болох нөхцөл байдлыг урьдчилан харж, түүнээс сэргийлэх аргыг ол. Бодит байдлыг гутрангиар харж, шалтгаангүй гуниглаж болзошгүй. Ямар нэгэн зүйлээр оролд. Өөрийгөө завгүй байлгавал удахгүй гунигт санаа бодлоос юу ч үлдэхгүй алга болно. Муу хүмүүсээс зайлсхий. Зөвхөн зайлшгүй

Нум: Бусдад урам зориг өгөх өдөр. Ямар ч хүнийг зэрэг дэвээр ангилж харьцах нь ичгэвтэр байдалд оруулах болно. Өөрийн ур чадварыг харуулахаас илүү хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаар. Зорилгодоо амжилттай хүрэхэд урагш чиглүүлж өгөх бусдын зөвлөгөөг анхаарч ав. Өнөөдөр хэцүү асуудлын талаар ч гэсэн тайван ярих боломжийг сайн судлах хэрэгтэй.

Матар: Таны эрч хүч тань суларч байна. Гэвч та завгүй байснаар амрах цаг олдохгүй. Энэ байдлаа шинэчлэхийн тулд өөрийн цаг хугацааг сунгаж, ажлаар шахах хэрэггүй. Мөн хамт ажиллагсадтайгаа өрсөлдөхгүй бол илүү тайван байна. Дотнын найзын ажил хэрэг муудаж магадгүй. Хэрэв та туслахыг хүсвэл хариуцлагатай хандах нь илүү дээр байх. 

Хумх: Өнөөдөр та өөртөө итгэх итгэлээ сэргээж урам зориг олж авахыг хичээ. Энэ өдөр бүтээлч эрэл хайгуул хийхэд онцгой тохиромжтой. Янз бүрийн эд бараа зарах болон санаа бодлоо уран илтгэл маягаар илэрхийлэхэд ээлтэй үе байна. Алсын хараатай хүмүүс бусдын үгийг сайн сонсдог. Энэ нь үнэтэй мэдээллээс хоцрохгүй байх боломжийг олгоно. Урам зориг, сэтгэмж оргилдоо байгаа бөгөөд зохиол бичдэг хүмүүст од эрхэс ивээлтэй байна.

Загас: Өнөөдрийн хувьд уйдах завгүй байлгах од эрхсийн нөлөө таныг бага зэрэг ядраах болно. Хэрэв та ямар ч зүйлд тайван, биеэ барьсан аргаар хандахгүй бол өөрийгөө юу хийж байгаагаа ч мэдэхгүй болж болох юм. Та өөрийн зорилгоо дүгнэн шинжилж, эргэцүүлэх хэрэгтэй бололтой. Үйл хөдлөл хийх гэж яарахаасаа өмнө дахин дахин нягтлан бодож үз. Энэ нь ирээдүйд гарах эрсдэлийг багасгах болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10