Dark Light
Нийгэм | 2026-10-31

“ОЮУТОЛГОЙ”-Н ДАЛД УУРХАЙН ОСОЛД ӨРТСӨН АЖИЛТНУУДЫГ УЛААНБААТАР РУУ ТЭЭВЭРЛЭН ЭМЧИЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших “Оюутолгой” ХХК-ийн MV-006709 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй далд уурхайд 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 18:00 цагийн үед үйлдвэрлэлийн осол гарчээ. Тодруулбал, уулын даралтын улмаас нуралт үүсэж, улмаар далд уурхайн +1300 олборлолтын түвшний штрек малталтад чулуулгийн нуралт болсны улмаас тухайн чичирхийллийн бүсэд ажиллаж байсан 15 ажилтан осолд өртсөн байна.

Осол гарсан даруйд Монгол Улсад мөрдөгдөж байгаа аюулгүй ажиллагааны хууль, дүрэм, журмуудын хүрээнд Оюутолгойн уурхайн аврах ажиллагааны баг шуурхай арга хэмжээ авчээ. Тэд далд уурхайд ажиллаж байсан бүх ажилтнуудыг уурхайгаас яаралтай гаргаж, осолд өртсөн ажилчдад эрүүл мэндийн яаралтай тусламж үзүүлэн, биеийн байдалд нь хяналт тавьж эхэлсэн байна. Улмаар зарим ажилтнуудыг Улаанбаатар хот руу тээвэрлэн, шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа аж.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны зүгээс ослын тухай мэдээллийг тогтмол хүлээн авч, шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, удирдамжийг өгч ажиллаж байна. Мөн ослын талаарх дүгнэлт гаргах, шалтгааныг судлан тогтоох үүрэг бүхий Ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, ЭБМЗ-ийн төлөөллийг оролцуулан байгуулжээ. Уг ажлын хэсэг одоо уурхайн талбарт газар дээр нь ажиллаж, хяналт шалгалтыг хийж байна.

Эрдэс баялгийн салбарын хамгийн үнэт баялаг бол уурхайчид гэдгийг тус яамнаас онцлоод, салбарт үйл ажиллагаа явуулж байгаа уурхай, үйлдвэрийн газрууд, инженер, техникийн ажилтнуудад чиглэл өглөө. Үүнд үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангуулах, болзошгүй осол аваараас урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тогтолцоог тасралтгүй сайжруулах чиглэлээр гаргасан Монгол Улсын хууль, дүрэм, журмууд болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын албан даалгавар, Салбарын хяналтын ерөнхий байцаагчийн зөвлөмжүүдийг чанд хэрэгжүүлэн ажиллахыг үүрэг болгосон байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08