Шинэ төрлийн титэм вирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэхийг хориглосон шийдвэрийг Засгийн газар гаргасан. Энэ шийдвэрийн дагуу нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийг цагдаагийн байгууллагаас дронноор хянана гэсэн мэдээлэл цахим сайтуудад цацагдаж эхэллээ.
Дээрх мэдээллийн дагуу Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Цагаан сарын баяраар иргэдийг дроноор хянана гэсэн албан ёсны тушаал, шийдвэр ирээгүй учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй" гэв.