Цаг үеийн мэдээ

ОХУ-ын иргэдийн хувьд эх орноороо аялахад хамгийн аюултай байдаг гэсэн судалгаа гарчээ. Дотоодын аялал хийхэд хамгийн ихээр Орос жуулчид гэмтэж бэртэж амь насаа алддаг байна. 

Интерфакс-ийн мэдээлж буйгаар 2019 онд ОХУ-ын нутаг дэвсгэрт 38 гэмт хэрэг бүртгэгдэж, 44 иргэн амь насаа алдаж, 192 хүн бэртэж гэмтжээ. Оросын аялал жуулчлалын холбооноос энэ тоон баримтыг иргэд маш олноороо эх орноороо аялаж аюулгүй байдлаа хангадаггүй явдалтай холбоотой хэмээн тайлбарлажээ. 

Харин удаах байранд Тайланд улс оржээ. Учир нь 2019 онд Оросын 22 иргэн хохирч, 11 хүн амь насаа алдаж 39 хүн гэмтэж бэртжээ. Жилд дунджаар 7 сая иргэн Тайланд улс руу аяладаг ажээ.Үүнээс гадна Орос жуулчдын 80 хувь нь уулархаг газраар аялаж зугаалахдаа бэртдэг байна. Агуй руу унах, чулуунд дарагдах, хөлдөх зэрэг тохиолдлууд байдаг. Түүнчлэн тур автобусаар зорчих явцдаа зам тээврийн осолд ихээр өртдөг гэнэ. 

 

Таны сурталчилгаа