Засгийн газрын Хэвлэлийн албаны дарга Ц.Ганзоригийн өгсөн мэдээллээр "Бүх төрлийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-н хүртэл хязгаарлахаар сунгав. Улаанбаатараас орох гарах замыг шинийн 1-4 хүртэл өдрүүдэд орон нутгийн замыг хааж олны хөл хөдөлгөөнийг хязгаарлахыг УОК шийдвэрлэнэ" гэжээ. Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо үргэлжилж байгаа бөгөөд гарсан шийдвэрийн тухай бид тун удахгүй мэдээллэх болно.