Шинэ төрлийн титэм вирусийн тархалттай холбогдуулан гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор Архангай аймгийн Засаг дарга хөдөлгөөн хязгаарлах талаар шийдвэр гаргасан байна.
Тодруулбал, аймаг, сумын төвөөс ГАРАХ, ОРОХ иргэд, автомашины хөдөлгөөнийг 2020 оны хоёрдугаар сарын 21-27-ны өдрийг дуустал хязгаарлахаар болсон байна.