“COVID-19” халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлж, дээрх хугацаанд ХААН банк онлайн цалингийн зээл, онлайн хадгаламж барьцаалсан зээлээс бусад зээл олголтын үйлчилгээг зогсоогоод байна.
Иймд эрхэм харилцагч та бүхэн интернэт банк, Khan Bank аппликэйшн, мобайл банк, телефон банкнаас гадна КИОСК, ATM, ПОС машин ашиглан банк санхүүгийн хүссэн үйлчилгээгээ авах боломжтой.
Хэрэв танд асууж тодруулах зүйл гарвал Харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1917 лавлах утас, viber (94031917), wechat (Khanbank), facebook (Khan Bank), twitter (Khan Bank) зэрэг цахим хаягт хандана уу.
Эрхэм харилцагч та банкаар үйлчлүүлэхдээ өөрийн болон бусдын эрүүл мэндийн төлөө амны хаалттай үйлчлүүлэхийг зөвлөж байна.
ЭХ СУРВАЛЖ: ХААН Банк