Өнөөдөр буюу 2020.02.28-ний өдөр Засгийн газар хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
1. Нүүрс, газрын тос бусад ашигт малтмалыг экспортлох ажлыг эрүүл ахуйн шаардлага хангасан хорио цээрийн нөхцөл шаардлагыг хангаж эхлүүлэхээр боллоо. Ачаа ачсан машин болон жолоочид ариутгалыг сайтар хийж гарсан өдөртөө буцаж ирэхээр зохицуулах чиглэл өглөө.
2. Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацаанд үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгжүүд нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй тохиолдолд торгууль ногдуулахгүй байх талаар УИХ-аар шийдвэрлэнэ.
3. Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацаанд мөн татвараа төлж чадаагүй тохиолдолд алданги тооцохгүй байх талаар УИХ-д оруулж шийдвэрлүүлэхээр боллоо.
4. Түрээсийн төлбөр төлдөг зах, худалдааны төв, үйлчилгээний газруудын түрээсийн төлбөрийг нэг удаа чөлөөлөх тухай УИХ-д өргөн мэдүүлнэ" гэлээ