Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Улаан-Үд хотноо аравдугаар сарын 3-13-ны хооронд зохион байгуулагдана. Энэхүү тэмцээнд манай улсаас Г.Пүрэв-Очир, М.Буянжаргал дасгалжуулагчтай 7 тамирчин оролцоно. Мөн шүүгчээр Олон улсын боксын холбооны (Aiba) III одтой шүүгч Г.Бадрах ажиллах юм байна. Манай баг тамирчид ДАШТ-д оролцохоор өчигдөр эх орноосоо мордлоо. Өнгөрсөн жил манай баг түүхэндээ анх удаа ДАШТ-ий хүрэл медалийг М.Нандинцэцэг хүртсэн билээ.
48 кг-д Б.Мөнгөнсаран
51 кг-д Л.Алтанцэцэг,
54 кг-д Э.Мичидмаа.
57 кг.-д Т Болортуул.
60 кг-д М.Намуун,
69 кг-д Э.Эрдэнэтуяа.
75 кг-д Б.Мягмаржаргал нар оролцоно.
Ялалтын төлөө хамтдаа