Цаг үеийн мэдээ

ХБНГУ-ын Штутгарт хотноо 2019 оны аравдугаар сарын 04/14-ний өдрүүдэд Спортын гимнастикийн насанд хүрэгчдийн 49 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах гэж байна. ДАШТ-д нийт 92 орны 1499 гаруй баг тамирчид, шүүгч, дасгалжуулагч болон бусад албаны хүмүүс оролцохоор мэдүүлгээ өгчээ. 

Энэ дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дэлхийн шилдэг гимнастикчид ТОКИО-2020 зуны олимпийн наадамд оролцох эрхээ авах маш чухал хариуцлагатай тэмцээн болж байгаагаараа онцлогтой. Манай улсаас Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн ангиллын ганцаарчилсан төрөлд 1 тамирчинтай оролцож байгаа юм.

Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулбал:

 Дасгалжуулагчаар Олон улсын хэмжээний мастер Цэрэнсодномын Алтантөгс

Ганцаарчилсан /Олон төрөлтөөр/ Олон улсын хэмжээний мастер Алтансүхийн Энхтулга нар оролцоно.

Манай тамирчин А.Энхтулга бэлтгэлээ АНУ-ын Чикаго хотын Спортын гимнастикийн олон улсын “LAKESHORE ACADEMY”-д базаасан юм. Тус академийн Захирал ноён David E Roth нь АНУ-д ажиллаж амьдарч байгаа Жамъянхүүгийн Номиндалай, Жамъянхүүгийн Тэгшмөрөн нарын Монгол тамирчдыг олон жил дэмжин ажиллаж, олон олон амжилтыг байгуулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн юм.

Энэ удаагийн бэлтгэл сургуулилтыг хийхэд маш их тусалж дэмжлэг үзүүлсэн С.Жамъянхүү, Д.Болортуул нартаа баярлалаа...

Баг тамирчдаа баяр хүргэж, амжилт хүсье!!!

@tserensodnom altantugs @ А. Энхтулга

МОНГОЛЫН ГИМНАСТИКИЙН ХОЛБОО
Удирдах зөвлөл
Спортын гимнастикийн техникийн хороо

Таны сурталчилгаа