Цаг үеийн мэдээ

2020.03.08 НЯМ ГАРАГ

ХАВРЫН ТЭРГҮҮН ШАР БАРС САРЫН ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ЦАГААН НОХОЙ ӨДӨР

Үс засуулбал : Эд мал арвидна

Наран ургах, шингэх : 07.19 - 18.47 

Барилдлага : Арвидах 

Шүтэн барилдлага : Төрөн түгэхүй

Суудал : Мод 

Аргын тооллын 3 сарын 8. Адъяа гараг. Билгийн тооллын 14. Их морь одтой цагаан нохой өдөр. Тухайн өдөр бар, морь жилтнээ элдэв үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр байшингийн суурь тавихад нэн сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. 

 

Таны сурталчилгаа