Улсын Онцгой комисс хуралдах гэж байна. Уг хуралдаанаар Монгол Улс- БНСУ, Монгол Улс-Япон Улс, Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийг түр зогсоосон хугацааг сунгах эсэх. Европоос ирэх зорчигчдийн тоог хязгаарлах, Улаанбаатар-Берлин-Улаанбаатар чиглэлийн нислэгийг зогсоох эсэх талаар асуудал хэлэлцэнэ.
Мөн Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээний асуудлыг хэлэлцэх юм. Нүүрс тээвэр, газрын тосны экспортын журмыг хэлэлцэж, ААН, хувь хүмүүсээс ирж буй хандивын талаар хэлэлцэх юм.