Загвар сонирхогчдын хүссэн хүлээж дугаар бүрийг нь алгасалгүй уншиж, түүнд дээр гарсан загвар бүр нь тренд болж чаддаг олон жилийн настай сэтгүүл бол яахын аргагүй VOGUE билээ. Загварын болон өдөр тутмын хувцасны хэв загварыг тодрхойлогч уг сэтгүүл нь 18 улсад түгээдэг байна. Олон олон алдартай загвар өмсөгчид, жүжигчид, дуучид уг сэтгүүлийн нүүрнээ заларч тэр ч хэрээр нэр алдар нь улам нэмэгдэж байдаг. Тиймээс уг сэтгүүлийн коверт хүссэн бүхэн гараад байдаггүй цензур маш өндөр.
Тэгвэл уншигчид та бүхэнд VOGUE сэтгүүлийн түүхэнд гараагүй нэгэн сонирхолтой мэдээг хүргэе. Ирэх сард уг сэтгүүл түүхэндээ анх удаа трансжендер эмэгтэйгээр нүүрээ чимэхээр болжээ. Эстрелла Васкез гэх энэ эмэгтэй Мексикийн уугуул "muxes" буюу гуравдагч хүйсийн хүн хэмээн өөрийгөө тодорхойлдог байна.
Ийнхүү 120 жилийн түүхтэй Vogue сэтгүүлийн нүүрэнд 37 настай Эстрелла Вазкезын тод өнгийн цэцэгсээр чимэглэгдсэн уламжлалт "хуипил" хувцастай, гоёмсог ягаан хатгамалтай дэвүүр гартаа барьсан гэрэл зураг гарах ажээ.