Цаг үеийн мэдээ

Их Британийн нийслэл Лондон хотын Лондоны гүүрэн дээр хутгатай этгээд хүмүүс рүү халдсаны улмаас 2 хүн амиа алдаж, 3 хүн шархадсан байна.

Цагдаагийн газрын мэдээлснээр, гэмт этгээд 28 настай Усман Хан терроризмын гэмт хэрэгт холбогдон шоронд хоригдож байсан бөгөөд халдлага үйлдэх үедээ тусгай зөвшөөрлөөр шоронгоос суллагдсан байжээ.

“Цагдаагийн ажилтнууд гэмт этгээдийг буудан хөнөөсөн бөгөөд уг халдлагыг терроризмын сэдэлтэй байсан хэмээн үзсэн. У.Ханыг 2018 оны 12 дугаар сард үйл хөдлөлийг нь хянах электрон төхөөрөмж зүүлгэн шоронгоос сулласан байсан ба цагдаа нар мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн” гэж Цагдаагийн газрын мэдэгдэлд дурдсан байна.

Таны сурталчилгаа