Улаан чавга нь амин дэмээр маш баялаг. Дорно дахины анагаах ухаанд улаан чавгыг хий хөөнө, цус төлжүүлнэ гэж үздэг. Хэдийгээр амин дэмээр баялаг гээд хэтрүүлэн идвэл хор болно.
Улаан чавганы шүүс уувал биеийн хор гадагшилна. Өдөрт нэг аяга улаан чавганы шүүс уувал цусны цагаан уураг нэмэгдэж элэг дотрыг цэвэршүүлдэг.
Улаан чавганы зутан уухад тайвширч амардаг байна. Улаан чавга нь кальц, төмрөөр баялаг тул цус төлжүүлж тайвшруулдаг. Хэрвээ сэтгэл санаа тогтворгүйтэж тавгүйтэх юм бол шар будаатай улаан чавганы зутан хийж уувал тайвширч амардаг байна.
Архинд дарсан улаан чавга судасны хана тэлдэг. Бодисын солилцоог сайжруулж, ядаргаа тайлж биеийг амраадаг тул өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй.
Улаан чавга өндөгтэй чанаж идвэл цус төлжинө. Уургаар баялаг учраас бие сульдсан, ядарсан дорой хүн идэхэд тохиромжтой.
Анхаарах зүйлс:
Улаан чавгыг хэтрүүлэн идэж болохгүй. Өдөрт 5-8 ширхэгийг идэхэд болно. Улаан чавганд хүнсний эслэгийн агууламж өндөр тул гэдэс дотор түүнийг боловсруулах хугацаа хэрэгтэй. Иймд нэг дор их хэмжээгээр хэтрүүлэн идвэл ходоод гэдсийг гэмтээх аюултай. Иймд өдөрт 5-8 ширхэгийг идэхэд л хангалттай юм байна.
Улаан чавганы шүүсийг бэлдэхдээ усны хэм 80С –аас ихгүй байна. Улаан чавганд агуулагддаг С аминдэм хэт өндөр хэмд чанараа алддаг тул усаа буцалгалгүй байлгахад тохирно.
Улаан чавга идсэний дараа уураглаг бүтээгдэхүүн идэхгүй байх. Улаан чавга нь С аминдэмээр баялаг тул уургийн шимэгдэлтэнд нөлөөлнө. Гэхдээ болгосон чавганы С амин дэм алдагдсан байгаа тул уургийн шимэгдэлтэнд нөлөөлөхгүй. Түүхий улаан чавга идсэнээс хойш 2 цагийн дараа сүү, далайн бүтээгдэхүүн зэрэг уураглаг бүтээгдэхүүн идвэл зохимжтой.
Ямар хүмүүс идэж болохгүй вэ?
Улаан чавга сахар ихээр агуулдаг тул чихрийн шижинтэй хүмүүс идэхэд тохиромжгүй.
Улаан чавга нь дотор халуун ихэсгэдэг бөгөөд сахар их тул чийг бамын өвчин хүндэрсэн хүмүүст тохиромжгүй.
Улаан чавганы зунгааралдсан тэр бодис ханиадны эдгэрэлтийг удаашруулдаг.
Шүд өвдөж байгаа үед. Улаан чавга нь чихэрлэг бөгөөд дотор халуун өсгөдөг тул шүдийг улам өвтгөнө.