Шинэ жилийн баяртаа хэр бэлдэж байна бүсгүйчүүдээ. Ганган гоёмсог даашинзаа зэхэж байгаа энэ өдрүүдэд танд нэгэн хэрэгтэй зөвлөгөөг хүргэе. Гоёлын даашинзнууд ихэвчлэн ханцуйгүй загвартай байдаг болохоор бүсгүй таны тохойны гоо сайхан энэ л өдрүүдэд жинхэнэ шалгуурт орно. Тиймээс тохойгоо цайруулах энгийн зөвлөгөөг хүргэж байна.
Учир нь үүнийг гэртээ хамгийн энгийн аргаар арчилж, биеийнхээ бусад хэсэгтэй адил булбарай, зөөлөн болгох боломжтой юм. Хэрэв танд арьс арчилдаг тусгай гоо сайхны хэрэгсэл байхгүй бол доорх аргаар оролдоод үзээрэй.
Та нүүр гарын алчуураа халуун усаар норгож тохой болон өвдөгний хэсэгт 3-4 минут бигнэнэ. Үүнийхээ дараа бага зэрэг савангийн хөөс түрхээд сайтар үрж угаана. Ингэж үрэхдээ гараа тохойгоор нь, хөлөө өвдөгөөр нь нугалж тус хэсгийн арьсыг тэнийлгэсэн байх ёстой. Дараа нь усаар зайлж саванг арилгаад, нэг зүсэм нимбэгээр зөөлөн арчина. Ингэж арчсаныхаа дараа дахиж угаалгүй хатаах хэрэгтэй. Эцэст нь арьсанд тэжээл өгч, зөөлрүүлэх үйлчилгээтэй тос түрхэнэ.
Энэ аргаа хэд хэдэн удаа давтахад л танд үр дүн нь шууд мэдрэгдэх болно.