Цаг үеийн мэдээ

Шүүгч Мария Тардон 2012 оноос 2015 он хүртэл ТББ-д ажиллаж байсан Аргентин улсын иргэн Мэдико Ретториг байцаасан эрүүгийн хэргийг дахин сэргээжээ. Реттори “Барселона” багийн довтлогч Лионель Месси, түүний аав, ах, бусад хүмүүсийг мөнгө угаасан, залилан мэхэлсэн болон эдийн засгийн бусад хууль зөрчсөн гэж буруутгаж байгаа аж.

Уг мөнгийг анх дурдсанчлан нийгмийн хэрэгцээнд бус, харин тус сангаас бусад төрлийн хувийн үйл ажиллагаа, хувийн дансанд зориулж хийжээ.

ABC веб сайтад Месси сан гадаадын ивээн тэтгэгчидтэй гэрээ байгуулснаар татвараас зайлсхийсэн гэжээ. Эдгээр хөрөнгө буяны ажилд зарцуулагдах юм бол татвараас чөлөөлөгдөнө. Энэхүү схемийн дагуу тус сан 10 орчим сая еврогийн тусламж авсан аж.

Өмнө нь сангийн ажилтан асан Аргентины шүүхэд үүнтэй ижил төстэй нэхэмжлэл гаргасан боловч Месси шүүхэд очоогүй аж. Нотлох баримт байхгүйгээс Испани дахь оффисын ажил зогссон байна.

  • 12-р сарын 2-нд Месси зургаа дахь Алтан бөмбөг зургаа дахиа хүртсэн.
  • 2016 онд Лео татвараас зайлсхийсэн хэргээр 21 сарын хорих ял сонсож байсан 

Таны сурталчилгаа