Үндэсний тэргүүлэгч компани “Гацуурт” ХХК-ийн ерөнхий захирал, Хөдөлмөрийн баатар Л.Чинбат өнөөдөр “Хүнс ногоо үйлдвэрлэлийн бизнесээ зогсоож байгаа”-гаа мэдэгдлээ. Сүүлийн 15 жилийн турш хүнс ногооны үйлдвэрлэл эрхэлж, хэрэглэгчдэдээ эх орны хөрсөнд тарьж ургуулсан баталгаатай хүнсээр хангасаар ирсэн. Харамсалтай нь хүнсний ногоо үйлдвэрлэлийн үйл ажиллагаа маань санхүүгийн хувьд байнгын алдагдал хүлээж, улмаар цаашид үргэлжлүүлэх боломжгүй хэмжээнд хүрчээ. Иймд Гацуурт компани хүнсний ногоо үйлдвэрлэлийн бизнесээ зогсоож байна хэмээн албан ёсоор зарласан. Шалтгаанаа "Хүнсний ногоо үйлдвэрлэлийн үйл ажиллагаа маань санхүүгийн хувьд байнгын алдагдал хүлээж, улмаар цааш үргэлжлүүлэх боломжгүй хэмжээнд хүрлээ" хэмээн мэдэгдсэн байна.