2019-2020 оны өвөл цагийн ханиад томуугийн улирлын цар дэгдэлт сүүлийн 15 жилийн бусад дэгдэлттэй харьцуулвал маш ноцтой байхыг Америкийн эрүүл мэндийн шинжээчид анхааруулжээ.
Тодорхой штаммын вирусүүд ердийнхөөс нэлээд хэдэн сарын өмнө өргөн тархаж эхлэсэн нь үүнийг харуулж байна.
Мэргэжилтнүүдийн хэлснээр, гурав-дөрөвдүгээр сард халдвар тараадаг ханиад томууны тэр төрлийн вирус одоо АНУ-ын өмнөд муж улсуудын хүмүүсийг өвчлүүлж байгаа ажээ. Энэ төрлийн ханиад томуу нь настай хүмүүсийн хувьд сүрхий аюул болж, тэдний дунд нас баралт угаас их хувьтай байдаг ч, хүүхдүүд болон 50-иас доош насныханд ч аюултай аж.
Тус оронд ханиад томуугаар өвчилсөн 1,7 сая тохиолдол нэгэнт бүртгэгдэж, 16 мянган хүн эмнэлэгт хэвтэж, нас барсан хүмүүсийн тоо 900-д хүрээд байна. Өвчний шинж тэмдэг гэвэл, халуурч, бөөлжүүлж, суулгадаг байна.
Намдуу ч, удаан үргэлжилсэн ханиад томууны өмнөх улиралд 49 мянган хүн нас барж, 590 хүн эмнэлэгт хэвтсэн байна. 2017-2018 оны томуугийн цар дэгдэлтийн үед хамгийн олон буюу 61 мянган хүн нас баржээ.
Томуугийн улирал ердийнхөөс эрт буюу энэ сард оргил цэгтээ хүрч магадгүй байна. Ханиад томуугийн улирал ерөнхийдөө хоёрдугаар сард дээд цэгтээ хүрдэг юм. Энэ нь эпидемиологийн байдал маш тааруу байхын дохио байж болох юм гэж мэргэжилтнүүд хэлж байна.