Мөлхөх байрлал нь сээр нуруу, 5 цул, 6 сав эрхтэн амрах, массаж болох хамгийн ашигтай байрлал гэдэг. Тиймээс та гэрээ цэвэрлэхдээ, шалаа угаахдаа, хүүхэдтэй тоглохдоо аль болох мөлхөж байгаарай.
Таны хүүхэд хөлд орохгүй байвал мөлхүүлээрэй!
Таны хүүхэд хэт их хөдөлгөөтэй байвал бас мөлхүүлээрэй!
Таны хүүхдийн анхаарал нь сайн төвлөрөхгүй байвал мөлхүүлээрэй!
Хэрвээ эрт хөлд ороод юм түшиж явах гээд байгаа бол түшиж явдаг зүйлийг нь холдуулаад мөлхүүлээрэй!
Хэлд орохгүй удаад байвал мөлхүүлээрэй!
Сайн унтахгүй бас юм идэхгүй байвал мөлхүүлээрэй!
Таны хүүхэд гүйж чадахгүй байгаа бол мөлхүүлээрэй
Таны хүүхэд харааны бэрхшээлтэй нүдийг нь хөгжүүлэх хэрэгтэй байгаа бол мөлхүүлээрэй!
Ой тогтоолтыг нь багаас нь сайжруулахыг хүсэж байгаа бол мөлхүүлээрэй!
Хүмүүс яагаад мөлхүүлэх ёстой юм бэ гэд их асуудаг. Учир нь мөлхөхөд хүүхдийн тархи хөгждөг байна. Хүүхдийн хэт таргалалт болон удаан хугацаагаар дээш харуулан хэвтүүлэх бусад хүчин зүйлээс болж мөлхөх үе шатыг алгасаад хөлд орсон хүүхдүүд цаашдаа их олон өвчний эх үүсвэрийг тавьдаг байна. Жишээ нь хэлд орох нь хоцрогдохоос эхлээд сүүлийн үед аутизмын хам шинж тэмдэг илрэх, маш их хөдөлгөөнтэй, анхаарлаа төвлөрүүлэх чадваргүй, ой тогтоолт муутай, сул дорой болдог. Дээрх өвчнүүд нь тархи нь гүйцэд хөгжөөгүйгээс үүдэлтэй шинж тэмдгүүд юм. Тиймээс эдгээр өвчнийг тархийг нь хөгжүүлснээр арилгах бүрэн боломжтой!