Энэ зураг бол Нью-Жорж мужийн цагдаагийн газрын албаны нохой "Judge"-ийг сүүлчийн замд үдэж байгаа зураг. Энэ нохой 2007 оноос хойш 280 удаа үүрэг гүйцэтгэж 150 гаруй гэмт хэрэгтнийг барьсан алдартай нохой аж. Гэвч 2013 оноос өвчний улмаас тэтгэвэрт гарч улмаар 2014 оноос биеийн байдал эрс муудсан бөгөөд үхэх нь тодорхой болжээ. Ингээд хүнд өвчинд шаналж байгаа албаны нохойгоо удаан зовоохгүйн тулд эмнэлэгт үүрд унтуулах тариа хийхээр шийдэж. Ингээд түүнийг эмнэлэгт хүргэх замд нь түүнтэй хамт үүрэг гүйцэтгэж байсан цагдаа нар ёсолж хүндэтгэл үзүүлж байгаа нь энэ.
Нохой бараг алхах чадалгүй болсон байсан ч эмнэлгийн үүдэнд буумагцаа эцсийн хүчээ шавхан хамтрагч цагдаа нарын урдуур тоглох дуртай тоглоомоо зуугаад алхаж буй нь энэ.