Италийн Сери А лигийн 17 дугаар тойргийн хүрээнд "Ювентус" клуб "Сампдория"-гийн талбайд зочилж, 1:2-оор буулгаж авсан билээ. Энэ тоглолтод Роналдо нэг гоол мөргөж оруулан, багтаа ялал авчирсан. Тэрбээр 71 см үсэрч, 2.56 метрийн өндрөөс мөргөж гоол оруулсан юм.
Түүнээс гадна, Роналдо "Ювентус"-ын төлөө 5 тоглолт дараалан гоол оруулаад байна. Түүний сайн тоглолтын ачаар "Ювентус" хүснэгтийг тэргүүлж эхэллээ.