Өдгөө 110 жилийн нүүрийг үзээд буй Тоблерон (Toblerone) нь Швейцарьт үйлдвэрлэсэн гурвалжин шоколад юм. Алдарт шоколадыг үйлдвэрлэгч Жан Тоблер нь Берн хотод өөрийн нэрийн барааны дэлгүүрийг эзэмшдэг байсан бөгөөд 1868 онд бусад үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүнээ худалдаалдаг байжээ. Жон Тоблерийн үйлдвэрлэсэн чихэр, шоколадны хэрэгцээ нь өөрийн шоколадны үйлдвэрийг бий болгоход хүргэсэн бөгөөд тэрээр 1899 онд хүү Теодорын хамт \"Фабрике де Шоколад Берн Тоблер & Киэ\" нэртэй үйлдвэрээ байгуулсан байна.
Ингээд тэд 1900 онд зөгийн бал, сүүний найрлагатай гурвалжин хэлбэрийн шоколадыг бүтээж, түүнийгээ 1909 онд Берн хотод бүртгүүлжээ. 1969 онд \"Тоблерон\" хар шоколад, 1970 онд цагаан өнгөтэйг, 2007 онд самар, үзэм бүхий шинэ шоколадны амтыг нэвтрүүлсэн байна. Шоколад нь Швейцарын Альпын нурууны Мастерхорн уултай төстэй бөгөөд өөр нэг хувилбар пирамид аж.
"