НМХГ-ын дэд даргын баталсан 02-02/12 дугаартай “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд СБД-ийн 8 дугаар хороонд байрлах иргэн Г.Н-ийн түргэн үйлчилгээний цэг, 11 дүгээр хороонд байрлах "Ану хонгор" ХХК-ийн "Хонгор" хүнсний дэлгүүрт хяналт шалгалт хийсэн байна.
Шалгалтаар тус газрууд нь үйл ажиллагаандаа хуульд заасан эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангаж ажиллаагүй зөрчил илэрснийг ЗТХ-ийн холбогдох зүйл заалтын дагуу шийтгэлийн арга хэмжээ авч бүрэн барагдуулж ажиллажээ.