Цаг үеийн мэдээ

          Өнөөдөр миний бие 31 настай. Монголын анхны гэж хэлж болохоор электрониксийн үйлдвэрийн захирал албан тушаалтай.  Англи, Хятад хэлний мэдлэг эзэмшсэн. Эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг.  Төрсөн нутаг маань Завхан аймаг. Хүүхэд насаа ус зөөж, тэвэг тоглож, уулын уруу чаргаар гулгаж, зах дээр ундаа зарж БЗД-н гэр хороололд /Шар хад/ бусдынл адил өсөж торнисон. 2006 онд МУИС-н их сургуулийн алтан босгыг оюутан нь болж алхан орсон. МУИС-н БФ-н анхны ЭЕШ-н жагсаалтын 1-рт бор зүрхээрээ бичигдэж байснаараа одоо ч би бахархадаг. Сургалтын төлбөрийн улмаас МУИС-г 2-р курсээсээ харамсалтайгаар орхиж байсанч би бууж өгөөгүй ээ. Оюутан болсон цагаасаа л хар бор ажил хийж зүтгэсээр өөрийн компанийг босгосон. Нэг ч удаа төрөөс дэмжлэг авч үзээгүй. Нэг ч удаа төсөл хөтөлбөр зээлд хамрагдаж үзээгүй. Өнөөдөр компани маань олон олон хүнийг ажлын байраар хангаж яваа. Гар утасны чихэвч, цэнэглэгч, usb кабель, повер банк зэргийг эх орондоо хийж улмаар экспорт хийх нь миний мөрөөдөл.

            Энэ зорилгынхоо төлөө нэг ч өдөр нэг ч цаг бууж өгөөгүй зүтгэсээр 2019 оны 9 сарын 19 өдөр Монголын анхны электрониксийн үйлдвэрийг ашиглалтанд оруулж Монголчууд бид чихэвч, цэнэглэгч, usb кабелуудаа дотооддоо үйлдвэрлэдэг болж эхэлсэн. Экспорт хийх мөрөөдөлөө биелүүлхээр 2019 оны 11 сард Энэтхэг улсыг зорьж бүтээгдэхүүнээ танилцуулж Банглор хотын нэгэн компанид Монгол бүтээгдэхүүн нийлүүлэх 2 жилийн гэрээ байгуулсан. Ингээд мөрөөдөл маань биелэлээ гээд бөөн хөөр баяртайгаар эх орондоо иргэж ирсэнээс хойш 2 хоногийн дараа Энэтхэг түншүүд маань бараа бүтээгдэхүүн чинь ихэд таалагдлаа эхний удаа бүтээгдэхүүн бүрээс чинь 150-500 ширхэгийг авах хүсэлтэй байнаа гэж анхны захиалгаа өгдөг юм байна. Бид бүхэн Монгол улсын түүхэнд анх удаа нэмүү өртөг шингэсэн, Монгол технологийн бүтээгдэхүүн экспорт хийх гэж байна шүүдээ. /Алт, Нүүрс, Ноолуур, Үнэт чулуу гаргах гээгүй/

            Тэгээд хөөцөлдөж эхэллээ. 2 сар материал бүрдүүллээ. Өнөөдөр болтол бид экспортоо хийж чадсангүй. Монгол улсын гаалийн ерөнхий газар Монгол Технологийн брэнд дэлхийн зах зээлд гарахад дургүй бололтой. Монгол компани гаднаас доллар оруулж ирэх нь нүгэл гэж үзсэн бололтой. Монголын технологийн брэнд дэлхийд өрсөлдөх нь буруу гэж үзсэн бололтой. Тэдний бодолоор Нүүрс, Ноолуур, Алтаа өдөрт хэдэн тонноор нь гаргаад байж байх нь зөв харин Монгол хүний ур ухаан шингэсэн 150хан ширхэг Bluetooth чихэвч гаргахад онгоц даахгүй эсвэл онгоц дэлбэрэх аюултай бололтой. Өнөөдрийг болтол бид бүхэн Энэтхэг захиалагчдаа худлаа ярьж байна. Тэд Монголчууд ямар худалч юм бэ? гэнэ.

            Монголын гааль ямар байгааг тэд мэдэхгүй. Монголын гаалийн ерөнхий газар бол хүнд суртал, утга учиргүй дүрэм журам, данхар бүтэцийн тод жишээ гэдгийг тэд мэдэхгүй. Миний бие Монгол улсын иргэн хүн Монгол брэндээ экспорт хийхэд ийм байгаа юм чинь гадны хөрөнгө оруулагч бол үгээ хэлэх нь аргагүй юм байна. Монголын том гэсэн компани бүр л гадаадын алдартай брэндүүдийг мөнгөө өгөөд оруулж ирж байхад бид бүхэн харин эсрэгээрээ тэр гадаадуудаас мөнгийг нь авч эх орон уруугаа оруулж ирэх гэж байгааг Монголын гааль ойлгох тэнгэрлэг ухаан хайрлаасай билээ.  Эх орны хөгжилд Эх оны брэндийн экспорт чухал гэж бодож л байвал та дэмжээрэй. Дэмжиж байвал. #Export_Ehlel гэсэн хааш тааг ашиглаж өөрийнхөө хувь нэмэрийг оруулаарай. Мөн энэ бүхнийг шийдвэрлэн зохион байгуулах өөрчлөх боломжтой цорын ганц хүн, ард түмний элч төлөөлөгч Ерөнхий сайд уруугаа #Export_Ehlel гэсэн мессэжийг явуулж хүнд суртал, нүсэр бүтцийн эсрэг дуу хоолойгоо нэгтэгцгээе.  ТҮҮХЭНД ҮЛДСЭН МОНГОЛООС, ТҮҮХИЙГ БҮТЭЭХ МОНГОЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА.

 Ч.Батзаяа /Үнэнийг өгүүлэх нийтлэл/

 

 

Таны сурталчилгаа