Коронавирусийн халдвар нь анх Үхань хотын Хуанань далайн гаралтай хүнс, амьтны захаас илэрсэн билээ. Тэгвэл вирусын эх үүсвэр нь тус зах дээр зарагдаж байсан "крайт" тѳрѳл зүйлийн могой байж болзошгүй хэмээн урьдчилан таамаглаж байна. Хятад улсад могойн махыг хоол хүнсэндээ ѳргѳн хэрэглэдэг бѳгѳѳд вирусээр ѳвчилсѳн хүнээс авсан дээжийн генетикийн кодыг тайлж үзэхэд вирус халдаасан байж болзошгүй хамгийн ѳндѳр магадлалтай амьтан нь энэ могой байсан гэнэ. 2002-2003 онд дэлхийн 43 улсад тархаж, 8,000 орчим хүнийг ѳвчлүүлж, 700 гаруй хүний амийг авч одсон SARS вирум сарьсан багваахайнаас хүнд халдварласан байдаг.
БНХАУ-ын нийслэл Бээжин хотод онц байдал зарлаж, цагаан сарын баярыг угтсан томоохон арга хэмжээнүүдээ цуцлах шийдвэр гаргажээ. Хятадын төмөр зам зорчигчдынхоо тасалбарыг буцаан авах тал дээр бүхий л арга хэмжээг авч байна. Үүнтэй холбоотойгоор Бээжин хот цагаан сарын баяраар уламжлан болгон тэмдэглэдэг олон томоохон баяруудаа хориглож байгаагийн дотор сүмийн хөгжөөнт яармаг буюу улаан дэнлүүний баяр, үзэсгэлэн худалдаа зэрэг багтаж байна. Мөн Бээжин, Шиньжин, Гуаньжоу зэрэг их газрын Хятадын томоохон хотуудад амьд амьтан худалдан авч, хүнсэндээ хэрэглэхгүй байхыг анхаарууллаа. Үүнээс гадна Хэбэй мужийн Чиби хотыг тусгаарлах шийдвэр гаргажээ. Үхань хотоос 120 км зайтай байдаг тус хот ойролцоогоор 500 мянган хүн амтай ажээ. Ингэснээр Хэбэй мужийн дөрөв дэх хот ийнхүү тусгаарлагдаж байна.