Цаг үеийн мэдээ

           Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Улаан хад багийн малчин И.Серикийн хотонд 1 дүгээр сарын 22-ны өдөр чоно оржээ. Нохой хуцах чимээгээр гэрийн эзэн гадаа гарахад малын хашааны хажууд байсан чоно түүн рүү дайрсан байна.

            Тухайн үед гартаа ямар ч багаж, зэвсэггүй байсан И.Серик чоныг гараараа тогтоон барьж, гэртээ байгаа эхнэрээсээ тусламж хүсчээ.

             Эхнэр нь чоныг гурилын элдүүр, болон сүхээр цохиж алсан байна. Харин эхнэр нөхөр хоёрын амь нас, эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учраагүй ажээ.   

Таны сурталчилгаа