Архангай аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн байж болзошгүй учраас өнөөдөр /2020.01.27/ тус аймгийн Онцгой комисс хуралджээ. Тодруулбал Хонг-Конг улсад нэгдүгээр сарын 01-03-ны хооронд зорчоод, нэгдүгээр сарын 03-ны өдөр МИАТ-ийн шууд нислэгээр ирсэн 46 настай иргэн эмнэлэгт халуурсан шалтгаанаар ирсэн. аж.
Тиймээс тухайн хүнийг сэжиглэж, зөвлөмжийн дагуу тусгаарлажээ.
Шинжилгээний хариу 72 цагийн дараа гарах аж. Уг иргэн нь Хонг-Конг улсад зорчихдоо далайн гаралтай хүнс идсэн гэжээ.