Нийслэлийн Цагдаагийн газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид өдрийн цагаар “Өсвөрийн цагдаа байна” хэмээн бага насны хүүхдийг айлган сүрдүүлж, зодож эд зүйлсийг нь дээрэмддэг этгээдүүдийг баривчилжээ. Тодруулбал, энэ сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны 204 тоотоос буруутай этгээдүүдийг баривчилж шалгахад эрхэлсэн тодорхой ажилгүй урьд өмнө дээрэмдэх гэмт хэрэг үйлдэн ял шийтгэл эдэлж байсан А, Э, Г, Д, Э нар болох нь тогтоогдсон байна.
Дээрх этгээдүүд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт бага насны хүүхдийг дээрэмдэх 24, залилан мэхлэх 2 нийт 26 гэмт хэрэг үйлдсэн байжээ. Үүнээс хэрэг бүртгэлийн дугаартай 18, цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй 8 гэмт хэрэг үйлдсэн байсан тул цагдаа нар хохирогч, иргэний нэхэмжлэгчийг тогтоохоор ажиллаж байна