Өмнөд Солонгосын агаарын тээврийн “Korean Air” компани БНХАУ-ын Ухань хот руу үйлддэг нислэгээ гуравдугаар сарын 27 хүртэл цуцалснаа “Facebook” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
"Korean Air” компани БНХАУ-д коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор Инчоноос Ухань руу хийдэг нислэгээ түр зогсоож, мөн тус улс руу үйлддэг нислэгийнхээ тоог цөөрүүлэх эсвэл цуцлах шийдвэр гаргалаа” гэж компанийн мэдээлэлд дурдсан байна.
Түүнчлэн “Korean Air” нь халдварын эсрэг яаралтай арга хэмжээ авч байгааг тэмдэглэжээ. Тодруулбал, онцгой байдлын үед "нисэх онгоцны буудлын удирдлага, нислэгийн багийнхан болон эмнэлгийн үйлчилгээ үзүүлэгчдийн үйл ажиллагааг уялдуулах зорилгоор хариу арга хэмжээг шуурхай авах баг” бүрдүүлжээ.